words per minute
3
DoogiiDorjdulam
00:00
Speed
Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх танхимд 11 цаг 00 минутанд эхлэв.
Даргалагчаас: Шүүх хуралдааныг нээж, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 491 дугаар шийдвэртэй, Баянхонгор аймгийн Шинэ-Жинст сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол Ардын Намд холбогдох “Нэг өрөө байр чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхийг зарлан мэдэгдэв.
Даргалагчаас: Нарийн бичгийн дарга ирцийг илтгэе гэхэд
Нарийн бичгийн даргаас: Ирцийг илтгэж, Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал ирсэн байна. Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байна. Өөр дуудагдсан хүнгүй гэв.
Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн болон нарийн бичгийн дарга З.Сүхбаярыг танилцуулж, шүүх бүрэлдэхүүн болон оролцогчоос татгалзах татгалзал байна уу? гэхэд
Оролцогчдоос: Байхгүй гэв.
Даргалагчаас: Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө талуудад гаргах санал хүсэлт байна уу? гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Байхгүй гэв.
Даргалагчаас: Илтгэгч шүүгч хэргийг илтгэе гэхэд
Шүүгч Т.Даваасүрэнгээс: Хэргийн талаар илтгэж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг танилцуулав.
Даргалагчаас: Г.Уламбаяр шүүгчид илтгэгч шүүгчээс хэргийн талаар асууж тодруулах зүйл байна уу? гэхэд
Шүүгч Г.Уламбаяраас: Асуултгүй гэв.
Даргалагчаас: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулж гаргах тайлбар байна уу? гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Би өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэн Мөнхцэцэгтэй худалдан авах гэрээ хийсэн байдаг. Улсын бүртгэлд