words per minute
4
user849898
00:00
Speed
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хүрийн дэв ХХК-ийн ерөнхий инженерээр манай найз Амаржаргал ажилладаг. Намайг Говьсүмбэр аймагт хүрээд ир гэж утсаар ярьсан. Очиход надад Хүрийн дэв ХХК-ийнхаа үйл ажиллагааг танилцуулж, мөнгө гуйсан. Надад мөнгө байхгүй байна. Би ахаасаа асууж өгье гээд ах Б.Мөнх-Алдар маань, эхнэртэйгээ ирж Хүрийн дэв ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан. Надад Хүрийн дэв ХХК-ийн хийж байгаа төсөл нь маш их таалагдсан. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хүрийн дэв ХХК болон миний ах Б.Мөнх-Алдарын хооронд 150000000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 12,5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцно гэж Хүрийн дэв ХХК өөрсдөө санаачилсан. 2014.07.01-ний өдрөөс 2014.09.01-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай 12,5 хувийн хүүтэй, 146 000 000 төгрөгийг зээлсэн боловч заасан хугацаанд төлөөгүй бөгөөд 2 сарын хүүгийн хамт 2014.09.01-ний байдлаар гэрээний 3 дахь заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 182500000 төгрөг болсон юм. Хүрийн дэв ХХК нь увуулж, цувуулж 70000000 төгрөгийг төлсөн. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний дагуу авах төлбөр 203750000 төгрөг /энэ нь зээл, хүү, алдангийн хэмжээнээс хариуцагчийн төлсөн мөнгийг хасч тооцсон болно/- өөс 35 000 000 төгрөгийг хасч тооцсонд нь гомдолтой байна гэв