words per minute

2

SumiyaBayarjargal


00:00

Speed

7.1. Ажилтанд буцалтгүй тусламж, тэтгэмж олгох асуудлыг холбогдох журам болон энэхүү журмыг үндэслэн хэрэгжүүлнэ. 7.2. Ажилтны өрхийн орлого буурч, өрхийн нэг гишүүнд ногдох хэмжээ амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд тухайн ажилтны гэр бүлийг нь дэмжихэд зориулан нэг сарын албан тушаалын цалингаас хэтрүүлэхгүйгээр жилд нэг удаа буцалтгүй тусламж олгоно. 7.3. Шүүгч, ажилтны гэр бүлийн гишүүн, төрөл, садан /эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх/-ын, байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан хүн, түүний гэр бүлийн хүн /эхнэр, нөхөр, төрсөн хүүхэд/ нас барсан бол 1.000.000 /нэг сая/ хүртэлх төгрөгийн, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэхэд нь зориулж 600.000 /зургаан зуун мянга/ хүртэлх төгрөгийн тус тус мөнгөн тусламж олгоно. 7.4. Ажлын байранд тогтвор суурьшилтай, олон жил ажиллаж байгаа ажилтны 50, 60, 65 насны тэгш ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж, тэдэнд үнэ бүхий зүйл дурсгаж болно. 7.5. Байгууллагаас гэр хороололд амьдардаг ажилтнуудад жилд нэг удаа түлээ нүүрсний хөнгөлөлт олгоно. 7.6. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтыг үндэслэн төрийн албан хаагчдыг орон байртай болгох, орон сууцны нөхцлөө сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлж болно. 7.7. Байгууллагад ажиллаж буй ажилтан шинээр гэр бүл болох тохиолдолд 200.000 /хоёр зуун мянган/, хүүхэд төрсөн, төрүүлсэн тохиолдолд 50.000 /тавин мянган/ төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. 7.8. Гадаадад ахисан түвшний сургалтанд хамрагдах шаардлагыг хангасан ажилтанд дэмжлэг үзүүлж болно. 7.9. Ажилтанд нийтийн тээврийн хэрэгслээр ирэх, зорчих, хоолны мөнгөний хэмжээг батлагдсан төсвийн хүрээнд жил бүр тогтоон, сар тутам олгоно. 7.10. Байгууллагаас нийтээр амрах баярын өдрийг тохиолдуулан Шинэ жилийн баяраар нийт ажилчдад, Хүүхдийн баяраар ажилчдын хүүхэд бүрт тус тус бэлэг гардуулан өгнө. 7.11. Ажлын байранд тогтвор суурьшилтай, олон жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад жил бүрийн Ахмадын өдрийг тохиолдуулан 50.000 /тавин мянган/, Цагаан сарын баярын өдрийг тохиолдуулан 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг тус тус олгоно. 7.12. Шүүгч, ажилчдад ээлжийн амралтаар нутаг явах зардал, магадлан итгэмжэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож Тамгын газрын даргын тушаалаар олгож болно. /2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нийт ажилчдын хурлаар нэмэлт оруулав. / 7.13. Шүүгч, ажилтанд нийгмийн баталгааг хангах, тэдгээрийн ажиллах нөхцөл, ажлын бүтээмжийг дээшлүүлэх үүднээс унаа, хоолны хөнгөлөлт зардлаас ажлын нэг өдөрт хоолны мөнгийг 6000 төгрөг, унааны мөнгийг 2000 төгрөгөөр тус тус тооцож олгох /2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн нийт ажилчдын хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулав. /
words per minute
0
wpm
accuracy
0%
Text Practice - Time 1064 - English

words per minute