words per minute

3

user849429


00:00

Speed

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж элдэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ. Ялтан Л.Баянмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би Үүрийнцолмонгийн гэр орныг шатаах гэсэн санаа зорилгогүй зөвхөн түүний өрөөний цонхон доор даавуу асааж гэрэл гаргах гэж байсан. Тухайн даавууг зүрхэн хэлбэртэй болгож тавиад асаагаад цонх руу хараад зогсож байтал гэнэт байшингийн хананд гал авалцаж эхлэхэд нь сандраад гадуурх цамцаараа цохиж унтраасан. Анхан шатны шүүх хуралдаан дээр галыг унтраасан цамцыг минь судлаагүй. Тухайн цамц нь намайг галыг унтраасан гэдгийг нотлох баримт байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:
words per minute
0
wpm
accuracy
0%
Text Practice - Time 47 - English

words per minute