words per minute

2

user850171


00:00

Speed

2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үдийн унднаар манай найз Дорждулам Мөнхбаярын хүнсний дэлгүүрт хүрээд ир, айлд хүргээд өгөөч гэж утсаар ярьсан юм. Намайг очиход Дорждулам, Б.Балганцэвээний найз охин Тогосоо нар дэлгүүрт байсан. Гаднаас Балганцэвээн орж ирсэн. Би сонин юу байна гэж мэндэлсэн чинь надаар юу байлгах гээд байгаа юм гэсэн. Бид 2 тэгээд маргалдсан. Удалгүй дэлгүүрээс гараад Балганцэвээн найз охинтойгоо явсан. Би Дорждуламтай яваад айлд хүргэж өгөөд, буцаагаад дэлгүүрт нь хүргэж өгсөн. Дэлгүүрээс гараад найзындаа очих гээд Найман булан руу явж байхад Б.Балганцэвээн найз охинтойгоо гудамжны үзүүрт зогсож байсан. Би зөвөөр ойлголцох гээд очтол дахин хоорондоо маргасан.
words per minute
0
wpm
accuracy
0%
Text Practice - Time 203 - English

words per minute