words per minute
2
OchirErdenetsetseg
00:00
Speed
Хариуцагч Г.Мөнхтуяа нь нэхэмжлэгч Д.Баатараас 2000000 төгрөг зээлэн авсан нь тэдний хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Хариуцагч Г.Мөнхтуяа нь гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, зохигчдын хооронд хийсэн гэрээ, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна.
Нэхэмжлэгч Д.Баатар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 2000000 төгрөг, алданги 380000 төгрөг, нийт 2380000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Мөнхтуяа төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.