words per minute

2

user849921


00:00

Speed

Сум дундын 3 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Пүрэвдаваа, улсын яллагч Д.Эрдэнэсоёл, иргэдийн төлөөлөгч Б.Должинсүрэн, хохирогч Н.Очирхуяг, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар, шүүгдэгч С.Ганзаяа, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 14 цаг 30 минутад нээлттэй эхлэв. Даргалагчаас: Шүүх хуралдааныг нээж Баянхонгор аймгийн Прокурорын газраас Самбуу залан овогт Сандагийн Ганзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201505000343 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэнэ гэв. Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хуралдаанд оролцогсдын ирцийг илтгэе гэв. Оролцогсдыг бүртгэхэд: Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл, Иргэдийн төлөөлөгч: Б.Должинсүрэн, Хохирогч Н.Очирхуяг, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар, Шүүгдэгч С.Ганзаяа, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нар хүрэлцэн ирсэн байна гэв. Даргалагчаас: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 251 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааны дэгийг дэлгэрэнгүй танилцуулж, ойлгосон эсэхийг лавлав. Оролцогсдоос: Ойлгосон гэцгээв. Даргалагчаас: Шүүгдэгч С.Ганзаяагийн биеийн байцаалтыг тодруулъя гэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Марс-Оргил ХХК-д инжинер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт
words per minute
0
wpm
accuracy
0%
Text Practice - Time 636 - English

words per minute