words per minute
3
NakaNandia
00:00
Speed
Маргааны зүйл болж буй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг,Мэргэжлийн хяналтын 16 айлын орон сууцны 13 тоот 2 өрөө сууц нь Хаан банк болон иргэн Б.Батцэнгэл нарын хооронд 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн барьцааны гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн барьцааны зүйл болсон байна. Уг барьцаагаар хангагдах зээлийн гэрээний үүргийг барьцаалуулагч биелүүлээгүй учир зээлдүүлэгч шүүхэд ханджээ. Уг үүргийн гүйцэтгэлийн талаар зээлдэгч хүлээн зөвшөөрснөөр шүүх Б.Батцэнгэлээс 22288 төгрөг гаргуулахаар захирамж гаргасан байна. Уг захирамжаар барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар шийдвэрлээгүй нь ипотекийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн шаардлагыг хангахад саад болохгүй. Барьцаалагч шүүхийн шийдвэрийг /хялбаршуулсан захирамж/ шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх явцад Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн барьцааны зүйлийг худалдах буюу албадан дуудлага худалгаагаар албадан худалдахыг шаардах эрхтэй юм.