words per minute
2
user850171
00:00
Speed
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хэвлэх
2 дугаар зүйл. Шүүхийн тухай хууль тогтоомж
2.1.Шүүхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
Хэвлэх
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“шүүх” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг;
3.1.2.“дагнасан шүүх” гэж эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулагдсан шүүхийг.
Хэвлэх
4 дүгээр зүйл. Шүүхийн эрхэм зорилго
4.1. Шүүх нь дараах эрхэм зорилготой:
4.1.1.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох;
4.1.2.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах;
4.1.3.хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх;
4.1.4.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх.
4.2.Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй.