words per minute

15

BabellaBella


00:00

Speed

Нэхэмжлэгч П.Туяацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Туяацэцэг миний бие нь 2007 онд Н.Бадамхатантай танилцсан. 2008 онд нэг гэрт орж 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 2009 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Хатансайхан, 2011 оны 06 дугаар сарын 21-ны өдөр хүү Б.Хатанбаатар нар төрсөн. Бидний хамтран амьдрах хугацаанд элдэв зөрчил гарч байгаагүй. 2013 оны 11 дүгээр сард Н.Бадамхатан энхийг сахиулах ажиллагаанд явсан. 2014 оны 08 дугаар сард энхийг сахиулах ажиллагаанаас ирсэн. Бид хоёрын хооронд хардалтын маргааны улмаас 2014 оны 10 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч байна. Н.Бадамхатаны эзгүйд миний бие хамт ажилладаг залуутай нэр холбогдсон ч одоогоор 2 хүүхдийнхээ хамт амьдарч байна. Бадамхатан энхийг сахиулах ажиллагаанд яваад ирэхэд П.Туяацэцэг миний бие жирэмсэн болсныг Н.Бадамхатан миний хүүхэд биш гэж дургүйцдэг. Түүнээс хойш 2015 оны 03 сарын 17-ны өдөр охин Т.Номинжин төрсөн. Бид 2 салаад 6 сар тусдаа амьдрахад Бадамхатан 2 хүүдээ санаа тавилгүй юм л бол машиндаа хүүхнүүд суулгаад согтуу явж, согтохоороо утсаар ярьж элдвээр доромжилдог болсон. 2 хүүгээ би хэний ч оролцоогүйгээр өөрөө өдийг болтол өсгөсөн. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүү Б.Хатансайхан, хүү Б.Хатанбаатар нарыг миний асрамжид үлдээж, хүүхдүүдэд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
words per minute
0
wpm
accuracy
0%
Text Practice - Time 361 - English

words per minute