words per minute

2

BudkaMercury


00:00

Speed

Нэхэмжлэгч Бат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ 2014 оны 04 сард би Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Угалзан цамхаг ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн газарт хувиараа нүүрс гаргахаар ам гаргаж ухаж эхэлсэн. Энд газар ухаж эхлэхэд уг компаниас ямар нэг гомдол шаардлага гаргаагүй юм. Би газрыг ухахад Амгалан, Болд нарыг хөлсөлж ажиллуулсан байгаа. 2014 оны 09 сард нүүрсний амны гүн 20 метр хүрсэн би нүүрсний давхаргад хүрэхэд бэлэн болж байх үед Жаргалан хүрч ирээд наад ухаж буй газрыг чинь би Угалзан цамхаг ХХК-тай тохиролцож нүүрс гаргахаар болсон. Иймд та нар ажлаа зогсоо хэмээн миний ажлыг зогсоосон юм. Тэгэхээр нь би өөрийн хүч хөрөнгө зарцуулж ухсан 20 метр гүн амыг буцааж шороогоор дүүргэж булна гэхэд М.Жаргалан хүсэлт гарган нүүрсний ухаж гаргасан амыг буцааж булах хэрэггүй. Би бас ухах болно. Нэгэнт ухсан бэлэн болгосон амыг би ашиглая. Харин чамд ам ухсан ажлын хөлсийг өгнө гэж хэлсэн.
words per minute
0
wpm
accuracy
0%
Text Practice - Time 141 - English

words per minute