words per minute

2

user849256


00:00

Speed

Даргалагч: Гуравдагч этгээдийн хариу тайлбарыг сонсъё Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа: Анх Сэргээн босголт, хөгжлийн банкнаас Тээвэр хөгжлийн банк ХХК-д 2000 оны 09 дүгээр сарын 07-ны 289 дүгээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг олгосон байдаг. Улмаар 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар иргэн Д.Мөнхцэцэгт шилжүүлж, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар захирамжаар иргэн Д.Энхтайванд шилжүүлэн эзэмшүүлсэн. Маргаан бүхий газар нь 2000 оноос өмнө бусдад олгогдсон байсан. Анх ямар хэмжээтэй газар олгогдсон тэр хэмжээгээрээ дараа, дараагийн эзэмшигчдээ шилжин очсон байдаг. Иргэн Д.Энхтайван нь газраа хашаалаагүй, бага хэмжээний хайсаар газрын хэмжээг тодорхойлсон байдаг. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 83 дугаар албан шаардлагыг ирүүлсэн. Уг албан шаардлагаар аж ахуйн нэгж, иргэд өөрийн эзэмшил газарт ногоон байгууламж байгуулах, орчноо тохижуулах ажлыг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хэрэгжүүлнэ үү гэсэн албан шаардлага байдаг. Энэхүү шаардлагын дагуу иргэн Д.Энхтайван нь 1.158.000 төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, өөрийн газрын хэмжээнд ногоон байгууламж буюу мод тарьсан. Уг ногоон байгууламжийг оршин суугчид үндсээр нь сугалан авч, түүнд хохирол учруулж байсан. Газрыг хашаалаагүйн улмаас оршин суугчид Д.Энхтайваны эзэмшил газраар дамжин өөрсдийн байранд нэвтэрч байсан. Энэ нь нэхэмжлэгчид үүгээр нэвтрэх ёстой гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн байна. Иргэн Л.Дарьбазар нь өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орц гарцыг хааж, машин орох боломжгүй болгосон хэлсэн байгаа. Тухайн байрлуу авто машинтай орж, гарах боломж бүхий 3 гарц байгаа. Хэргийн материалд авагдсан материалаас харахад гуравдагч этгээд Д.Дэмбэрэлдаш нь 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар 120 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг авсан. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 735 дугаар захирамжаар газрын хэмжээг 360 м.кв болгон нэмэгдүүлсэн. Газар олгосон захирамж, түүнтэй байгуулсан гэрээ, кадастрын зургаас харахад Д.Дэмбэрэлдашын газрын өргөний хэмжээ 27.67 метр байх ёстой. Үзлэг хийсэн баримтаас харахад 34.30 метр болсон байна. Тэгэхээр 6 метрээр хашаагаа илүү татсан нь тодорхой харагдаж байна. Ангара зочид буудал байрлах газрын эзэмшигч Д.Мөнхжаргалд тус газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 908 дугаар захирамжаар 1248 м.кв газар эзэмших эрхийг олгосон байдаг. Улмаар 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/704 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 1678 м.кв талбайтай болсон. Д.Мөнхжаргалын газын кадастрын зургаас харахад газрын өргөний хэмжээ 38.41 метр байх ёстой. Гэтэл үзлэгээр 51.44 метр өргөнтэй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 13.03 метрээр илүү газарт хашаа татсан байна. Баянгол дүүргийн Засаг дарга болон Газрын албанаас олгосон хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан гэдгийг тодорхой тогтоосон байгаа. Хэрэв дээрх 2 иргэн хууль бусаар хэтрүүлэн барьсан хашаагаа татвал эрх ашиг нь хохирсон гэж үзээд байгаа Л.Дарьбазар нь тухайн талбайгаар орж, гарах хангалттай орц, гарцтай болох боломжтой. Харин гуравдагч этгээд Д.Энхтайван нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрыг хэмжээг хууль бусаар хэтрүүлэн, орц гарцыг хааж хашаа барьсан асуудал огт байхгүй. Энэхүү газрыг Д.Энхтайван нь хууль ёсоор эзэмшиж байгаа. Иймд иргэн Л.Дарьбазарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
words per minute
0
wpm
accuracy
0%
Text Practice - Time 5951 - English

words per minute