words per minute

2

OchirErdenetsetseg


00:00

Speed

ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч З.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Улаанбаатар хотын Барс хүнсний худалдааны төвд жимс, жимсгэний бөөний худалдаа эрхэлдэг. Дорнод аймгийн иргэн С.Цэцгээ гэх эмэгтэйд 2015 оны 02 сарын 04-ний өдөр 5964000 төгрөгийн жимс, жимсгэнэ зээлээр худалдсан юм. С.Цэцгээ нь урьд өмнө манайхаас жимс, жимсгэнэ зээлээр худалдан авч Дорнод аймагт борлуулж байсан юм. Тухайн үед 5964000 төгрөгийн жимс жимсгэнийг цагаан сарын үеэр зээлээр авсан бөгөөд бараагаа борлуулж дууссаны дараа мөнгөө өгнө гэж амаар тохирсон. Гэтэл өнөөдрийг болтол надад нэг ч төгрөг төлөлгүй намайг хохироож байна. Мөнгөө нэхэхээр элдэв шалтаг тоочин өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч С.Цэцгээгээс 5964000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Цэцгээ нь 2015 оны 02 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Баасансүрэнтэй тохиролцон 5964000 төгрөгийн жимс жимсгэнэ зээлээр авч яваад худалдан борлуулсны дараа мөнгийг өгөхөөр болсон боловч одоог хүртэл төлөөгүй байгаа. Цэцгээ нь 5964000 төгрөгийн бараа авсан талаар маргаан гаргаагүй байгаа. Тэр тайлбартаа жимс, жимсгэнийг тээвэрлэх явцад хөлдөж хайрагдсан түүний хорогдлыг хасах санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэхэмжлэгч Баасансүрэнгээс Цэцгээ нь түүний жимс, жимсгэнэ зардаг зах дээр нь очиж өөрөө үзэж харан хүргэн Мягмардорж нь машинтай ирж ачиж явсан гэдэг. Иймээс хорогдолд тооцож 842000 төгрөгийг хасахыг зөвшөөрөхгүй. Урьд өмнө нь энэ талаар гомдол гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчийн буруугаас болсон гэдгийг хуульд заасны дагуу нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Иймд хүнсний ногоо, жимс худалдаж авсны үнэ 5964000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна. Цэцгээ нь өмнө нь мөн зээлээ авсан төлбөр хугацаандаа өгөхгүй байсан гэдэг гэв. Хариуцагч С.Цэцгээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Улаанбаатар хотын Барс зах дээр наймаа хийдэг Баасансүрэнгээс өвлийн хүйтэнд түргэн хайрагддаг барааг Барс захаас Нарантуул зах хүртэл зөөж дахин Дорнод аймаг явах ачаа тээврийн машинд зөөж ачсан. Энэ олон дахин сэлгэн зөөж тээвэрлэх явцад түргэн муудаж чанраа алддаг хүнсний ногоо огурцы, чинжүү нь хайрагдаж хөлдөж ирсэн. Тээвэрлэлтийн явцад хайрагдаж хөлдөж ирсэн барааны хорогдол 842000 төгрөг болсон. Энэ хорогдолын мөнгийг тухай нэхэмжилсэн 5964000 төгрөгөөс хасч тооцоод үлдэгдэл 5122000 төгрөгийг 2017 оны 12 сарын 01-ний дотор төлж барагдуулна гэжээ.
words per minute
0
wpm
accuracy
0%
Text Practice - Time 705 - English

words per minute