words per minute
16
Suuri_Buyannemekh
00:00
Speed
Википедиа (англ. Wikipedia) - Америкийн Викимедиа сан хэмээх төрийн бус байгууллагын сервер дээр хадгалагдсан, хэн ч хувь нэмэрлэж, хянан шүүж, засаж шинэчилж болох, нийтийн хэрэглээний цахим нэвтэрхий толь юм. Википедиа дэлхийн хамгийн их ашиглагддаг арван цахим талбарт багтдаг бөгөөд олон сая хүнд энгийн мэдлэгийн сурвалж бичиг болдог.
Жимми Уэйлс, Ларри Сэнгер хоёр удирдан 2001 оны 1 сарын 15-нд англи хэлээр анхлан гаргасан ба удалгүй олон хэлээр бичигдэх сүлжээ болж өдгөө 291 хэл бичгээр Википедиа нээгдэж, хамгийн ихдээ 5 сая, бүгд 37 сая хуудас өгүүлэл бичигдээд байна. 2014 оны статистикт дурдсанаар сар бүр 500 сая хүн, 18 тэрбум удаа тус сайтын хуудсыг нээж харж байв.
Википедиа олон хүнд тус болж талархлыг хүлээж, мөн олон хүнээс сөрөг шүүмж авч байгаа.