eng
competition

Text Practice Mode

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ

created May 25th 2015, 05:14 by user850171


0


Rating

159 words
4 completed
00:00
Ес.Хориглох зүйл
 9.1.Сервер компьютерийн мэдээллийн сан, түүний удирдлагын програм хангамж, мэдээллийн сүлжээнд компьютерийн вирус тараах;
9.2.Сервер ашиглах нууц үгийг бусдад ил болгож мэдэгдэх;
9.3.Мэдээллийн санг санаатайгаар эвдэх, гэмтээх, устгах, хаах;
9.4.Мэргэжилтний зөвшөөрөлгүйгээр дотоод сүлжээний холбогч кабелиудыг (UTP) хураах, салгах, шинээр татах;     
9.5.Компьютер болон бусад тоног төхөөрөмжийг асаалттай байхад нэмэлт төхөөрөмж залгах, салгах, доргиох, хөдөлгөх, зөөх;
9.6.Нийтээр ашиглахаас бусад техник хэрэгслийг бусдад дамжуулах;    9.7.Компьютер, техник хэрэгслийг Тамгын газрын даргын зөвшөөрөлгүй гадагш гаргах, гадны хүнд хэрэглүүлэх буюу дамжуулах;
9.8.Хэрэглэгч нь компьютерийн хурд хэвийн ажиллагааг хангах үүднээс олон програмыг нэг зэрэг нээх, нэг програмыг олон дахин нээн ажиллуулах;
9.9.Албан бус зориулалттай төрөл бүрийн програм, тоглоом дур мэдэн суулгах, үндсэн програмуудад өөрчлөлт хийх, вирустай мэдээлэл оруулах;
9.10.Камер, камерын хадгалах төхөөрөмжийг асаалттай буюу ажиллаж байх үед цахилгааны тэжээлийг салгах, доргиох, хөдөлгөх, дур мэдэн зөөх, камерын байршлыг өөрчлөх, камерын урдуур хааж эд зүйлс тавих     
9.11.Камерын бичлэгийг Тамгын газрын даргын зөвшөөрөлгүй хуулбарлан гадагш гаргах, гадны хүнд өгөх буюу дамжуулах;
9.12.Камерын бичлэгийг Тамгын газрын даргын зөвшөөрөлгүй устгах
 

saving score / loading statistics ...