eng
competition

× You have to be logged in to report a text for spam.
× You have to be logged in to report a text for spam.

Text Practice Mode

qweqweqweqweqweqwe

created Mar 25th 2021, 06:00 by gantulga27


0


Rating

201 words
1 completed
00:00
Хариуцагчийн өмгөөлөгч: Анхан шатны шүүхийн тогтоох хэсэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.4 дэх заалтын баримтлан шийдвэрлэсэн. Энэ нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж давж заалдах гомдлыг гаргасан. Уг заалт бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн бүрэн бүрэн эрх байдаг. энэ нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэн шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Учир нь  Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгч гэж тодорхой зааж өгсөн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар үйл ажиллагааны хэлбэрийг нь хуралдаан байна гэж  зааж өгсөн. Энэ байгууллага бол хамтын шийдвэрээр шийдвэр гаргадаг байгууллага. Гэтэл энэ нэхэмжлэлийн үйл явцтай холбоотой баримт бол Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид хандан нэхэмжлэгч талаас шаардлагыг хүргүүлээгүй. Тэгэхээр хамтын шийдвэр гаргадаг байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгдчийн ажлын алба, Тэргүүлэгчдэд хандан  шаардлага гаргаагүй байхад тус байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэж үзсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

saving score / loading statistics ...